9 сарын 22 өдөр 2022 он

Хүндэт монгол ахан дүүсээ!!!
Бид ахан дүүсийн хүйн холбоотой буриад-монголын нэрийн өмнөөс
хүнд хэцүү цаг үед Та нартаа хандаж байна.

2022 оны 2 дугаар сард ОХУ олон улсын бүх хууль журам, хэмжээ хязгаарыг зөрчиж
Украин улсан гэмт дайныг эхлүүлсэн билээ. Тус хууль бус дайнд Орос улс өөрийн атгат муу
санаанд автаж буриад-монгол залуусыг дайны талбарт явуулж эхлэсэн.
Та бүхэн мэдэх байх, ОХУ-ын дарлал доор байгаа олон үндэстэн ард түмэн дотроос
буриад-монгол түмэн хамгийн их хор хохирол амссан. Энэ түрэмгийлэл бол Орос Украиний
дайн төдийгүй, буриад-монгол үндэстэнг устгах зорилгоагуулсан гэмт хэрэг юм.
Буриад улсын олон мянган иргэд оросын суртал ухуулгад автаж хууртагдсаар байна.
Буриад монголын ард түмэн өөрийн эрх чөлөөгөө, тусгаар тогтнолоо олж авах хүсэлтэй
байгаа.
Энэ бол буриад-монголчуудын чин үнэн сэтгэл, тэмүүлэл бөгөөд бид энэ зовлонт цаг
үед хүй нэгт та бүхэндээ бид хандаж байна – бид бол Гадаад дахь Буриад Үндэсний
Ардчилсан Хөдөлгөөний удирдагч болох Европын Холбооны Доржо Дугаров болон АНУ
дахь Ражана Дугар Де Понте нар юм.
Өнөөдөр, 2022 оны 9 сарын 21 өдөр, ОХУ-д цэргийн дайчилгааг зарласан бөгөөд
Буриадаас Монгол руу орох хилийг ОХУ хааж, гэмт хэрэгт оролцож дайнд явах хүсэлгүй
цэргийн насны залуусыг, эрчүүдийг хөл хорисон байна.
Мөн Буриадад энэ жил болон ирэх жил цэрэгт татагдах насны мянга мянган залуус хол
хоригдож байгаа. Тэд оросуудын өмнөөс дайтах хүсэлгүй билээ.
Тэд бол бидний генофонд, бидний ирээдүй. Хэрвээ тэд дайнд явбал манай ард түмэн нөхөж
баршгүй хохирол амсана, фашист орос төрийн буриадуудыг хядах алан хядлага болно.
Монгол улсын зүгээс аливаа мөнгөн барьцаагүй, батлан даагчгүй, өөр бусад процедургүй
боломж бүрдүүлж буриад-монгол залууст нэг ба түүнээс дээш жилийн хугацаатай
хүмүүнлэгийн виз ологохыг хуулийн түвшинд гаргаж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна.
Энэ бол хүмүүнлэгийн хямрал, бид Та бүхэнд тусламж хүсэж хандаж байна.

Хойш тавьж болохгүй яаралтай тусламж.

Ахан дүүс минь ээ, энэ айхтар аюулт цаг үед орос улс улс төр, эдийн засгийн аргаар
та бүхнийг дарамтлан шийтгэнэ гэж үл бодон, улс төрийн наймаа хийх цаг биш гэдгийг
ойлгоно уу.
Та нарын тасархай буриад-монголын ард түмэнд Та нарын туслалцаа хэрэгтэй байна.

Ахан дүүсдээ гараа сунгаач!

Буриадын Үндэсний Ардчилсан Хөдөлгөөний нэрийн өмнөөс
Доржо Дугаров <————————————-> Раджана Дугар Де Понте